ялгаатай хөгжил 4 нийтлэл байна

Хүн чанар, Хүлцэл ба Хандлага

Ази, номхон далайн дауны холбооны ерөнхийлөгчтэй цуг "Дауны хам шинжтэй хүмүүсийг бие даан амьдрах боловсрол ба халамжийн систем, туршлага хуваалцах" олон улсын хуралд онлайнаар оролцож, уг хурлыг зохион байгуулсан Энэтхэгийн Amity их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэх хүндтэй ажлын ард гарлаа.
#даун синдром #хүний эрх #ялгаатай хөгжил

Технологи бол хүний эрх!

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв.
#технологи #хүний эрх #хөгжлийн бэрхшээл #ялгаатай хөгжил

Боломжийг бүгдэд

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусын эрхийг хамгаалах, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрөх, спортоор дамжуулан тэднийг хөгжүүлэхэд эцэг, эхчүүд болон олон нийтийг уриалах, оюуны бэрхшээлийн талаар мэдлэг олгох, нийгмийн хандлагыг өөрчлөх, Тусгай Олимпыг орон нутагт таниулах зорилготой “Боломжийг бүгдэд” төсөлд зориулсан 65 дахь дугаараа та бүхэнд хүргэж байна. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо"-ны зөвлөх Б.Батчулуун, Өмнөговь аймгийн Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, "Улаанбаатар Ротари" клубын ерөнхийлөгч Б.Алтангэрэл нар уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст мульти формат хувилбараар хүлээн авна уу.
#тэгш боломж #хүний эрх #хүртээмжтэй нийгэм #хөгжлийн бэрхшээл #ялгаатай хөгжил #тусгай олимп

Хэнийг ч бүү үлдээ!

Нью Йорк хотын НҮБ-ын төв байрны хүндтэй индэр дээр Дөөлөө хүү англиар илтгэл тавьж, даунтай Монгол иргэний эрхийн асуудлыг дэлхийн тавцанд хөндөж байв. Нэг жилийн өмнө яг энэ өдөр буюу Дэлхийн дауны өдөр (Хүний 21 дэх хос хромосом гурвалсан байдаг тул Дэлхий даяар 3 сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй) Швейцарийн Женев хотноо байрлах НҮБ дээр уригдан илтгэл тавих хүндтэй боломж надад гарсан.
#даун синдром #хэнийг ч бүү үлдээ #хайр #хүндлэл #ялгаатай хөгжил